• marketing@intercharm.mn

  • 7777-5500

Дистюрбишн

ИнтерШарм Дистюрбишн нь дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүнийг Монголдоо цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Авсрали улсын INTRACEUTICALS

  2. Канад улсын CLINICO

  3. Англи улсын LAVIE

  4. Итали улсын Fanola зэрэг арьс болон үс арчилгааны дээд зэрэглэлийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.

image

INTRACEUTICALS

Австрали улсын Intraceuticals брэнд нь Дэлхийн Холливудын оддын өдөр тутмын хэрэглээ болсон, Дэлхийд цор ганц нано технологиор бүтээгдсэн 3 шатлалт гиалуроны хүчлийг агуулсан тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Intraceuticals брэндийн бүтээгдэхүүн нь гиалуроны хүчлээр 3 давхарга үүсгэн, арьсны хамгийн гадна давхаргаас эхлээд арьсны гүний давхаргад хүртэл чийгшүүлэх үйл явц юм. Арьс арчилгаанд хэрэглэдэг ердийн гиалуроны хүчил нь өндөр молекул жинтэй байдаг тул арьсанд нэвчиж чаддаггүй бол Intraceuticals нь бага молекул жинтэйгээс өндөр молекул жинтэй гиалуроны хүчлийг шат дараалалтай нөхөж өгөн, арьсны чийгшлийг бүх түвшинд хангаж өгдөгөөрөө давуу талтай.

image

LaVie

Дэлхий дахинаа гоо сайхны салбарт технологийн хувьслаар тэргүүлэгч, Англи улсад алдартай La Vie London Group нь нэгэн хэв, арга барил нь хүн бүрт тохирохгүй гэж үзэн, уламжлалт арга барилыг эвдэж, хүн бүрийн өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэнд зориулан La Vie брэндийг бүтээжээ.

Гоо сайхны салбарт өндөр туршлагатай La Vie London Group-ийн хамт олон нь үргэлж хувьсан өөрчлөгдөж буй инновац, хүрээлэн буй орчны нөлөө нь хүний арьсанд хэрхэн нөлөөлөх үйл явцыг судлан түүнд хамгийн хэрэгтэй найрлага болох ҮҮДЭЛ ЭСИЙГ шинжлэх ухааны дэвшилтэй хослуулсан гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч, хувьсал хийж чадсан юм.

Үүдэл эс нь хүний биен дахь бусад бүх төрлийн эсийг үүсгэгч эс бөгөөд энэ нь эмчилгээнд чухал ач холбогдолтой ба гэмтсэн эсүүдийг шинэ эсүүдээр сэргээн, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Үүдэл эс агуулсан бүтээгдэхүүн нь арьсанд алдагдсан эсийг нөхөн төлжүүлж, хөгшрөлтөөс хамгаалах дээд зэргийн үйлчилгээ болж чаддаг учир үүдэл эсийн гайхамшиг La Vie брэнд нь өдгөө Англи 3 эмэгтэй тутмын 1 хэрэглэдэг брэнд болж, Дэлхий дахинаа хурдацтай алдаршиж байна.

image

CLINICO

Европын гоо сайхны нийгэмлэгээс сайшаагдсан, Канад улсын CLINICO брэнд нь клиникийн эмчилгээний дараа хэрэглэхэд тусгайлан зориулагдсан, гоо сайхны асуудлыг цогцоор нь шийдэх эмчилгээний зориулалттай гэрийн арчилгааны бүтээгдэхүүн.

Арьсны физиологич, клиник гоо зүйч, гоо сайхны мэс засалч, арьс гоо заслын эмч, доктор зэрэг ангаах ухааны шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг нь өдгөө эмнэл зүйн арьс арчилгааны брэнд болох Канад улсын CLINICO брэндийг бий болгожээ.

Шинжлэх ухааны нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон CLINICO брэндийн бүтээгдэхүүн нь арьсыг үр дүнтэй эмчлэх цогц шийдэл болж чаддаг ба эрүүл арьс, насан туршийн гоо үзэсгэлэнг бүтээх эрхэм зорилго дор оршиж байна.

image

Fanola

Итали улсын 70 жилийн түүхтэй, 24К алт агуулсан, 100% органик орц найрлагатай мэргэжлийн үс эмчилгээ болон гэрийн үс арчилгааны “Дэлхийн №1” Fanola брэнд нь “Хуйхнаас үсний үзүүр хүртэл бүхий л асуудлыг цогцоор нь шийднэ”.